Нийслэлийн Агаар орчны бохирдлыг бууруулах төслүүдийн удирдагчийн баталсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын шороон замуудын хөдөлгөөний эрчмээс үүсэх тоос, тоосонцрын орчны агаарын чанар болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлох, гэр хорооллын дунд шинээр тавьсан хатуу хучилттай замуудад хэмжилт хийж, харьцуулах байдлаар агаарын чанарт гарах өөрчлөлтийн хэмжээг тодорхойлох судалгааны ажил хийгдэж эхэллээ. Хэмжилт Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын 12 хүртэлх байршлын шороон болон хатуу хучилттай гол замуудад 2020 оны 5 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд нэг цэгт 2 удаагийн давтамжтайгаар, орчны агаарын чанарын явуулын AQMS-9000 станц, тоосонцор хэмжигч багаж болох EDM-180, Dustrack 8533 багажуудаар хийгдэнэ.
Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын 12 хүртэлх байршлын шороон болон хатуу хучилттай гол замуудад тоос, тоосонцрын хэмжээг тодорхойлох судалгааны ажил эхэллээ.
Хаяг
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байр А блок, 1 давхар