Улаанбаатар хотын  агаарын бохирдлыг бууруулах  мастер төлөвлөгөөг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдаанаар хэлэлцэн баталсан. Мастер төлөвлөгөө нь агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн үндэсний бодлого хөтөлбөр болон Засгийн газар, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. 
       Мастер төлөвлөгөө боловсруулахад баримталсан зарчим нь:
  • Улаанбаатар хотын газар зүйн байрлал, уур амьсгалын онцлог, тэдгээрийн агаарын бохирдолд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гарган үзүүлэх
  • Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлох
  • Агаарын бохирдлын өнөөгийн төлөв байдлыг тогтоох
  • Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах талаар авч явуулсан арга хэмжээ, түүний хэрэгжилтийн үр дүнг үнэлэх
  • Монгол улсын үндэсний болон салбаруудын бодлого, тэдгээртэй уялдан гарсан хөтөлбөр, Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр тэдгээртэй холбогдон төлөвлөсөн төлөвлөгөөнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудал хэрхэн тусгагдсан зэрэгт үндэслэн биелэгдэх боломжит хувилбараар  төлөвпөгөөг боловсруулах явдал юм.
Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний суурь судалгаа ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС