|
Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг 2021 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг ханган ажилласан. Энэхүү ажлын хүрээнд:
- “Цагаан сар” билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэнг тохиолдуулан байгууллагын 3 өндөр настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн дагуу газрын даргын 2021 оны А/10 дугаар тушаалаар зардал гарган мөнгөн тэтгэмжийг олгосон;
- Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан байгууллагын ажилтан, албан хаагчдын 0-16 насны нийт 80 хүүхэд багачуудад “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийн дагуу 2,299,000 төгрөгийн үнэ бүхий гарын бэлгийг гардуулан өгсөн;
- “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан байгууллагын 3 өндөр настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн дагуу газрын даргын 2021 оны А/84 дүгээр тушаалаар зардал гарган мөнгөн тэтгэмжийг олгосон;
- Албан хаагчдынхаа хүүхдүүдийг идэвхжүүлэх, сурлага ур чадварыг нь дэмжих зорилгоор ОУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн “Шилдэг хүүхэд” алт, хүрэл медалиар 11 хүүхдүүдэд шагналыг олгоод байна.
- Байгууллагын зүгээс “Буянтай ачтан” эмнэлэгтэй хамтран бүх ажилтан, албан хаагчдыг 9 дүгээр сарын 13, 15-ны өдрүүдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хамруулсан;
- Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын дагуу гэр хороололд амьдардаг 16 ажилтан, албан хаагчдад газрын даргын 2021 оны Б/52 дугаар тушаалаар 1 тонн түлшний хөнгөлөлтийг байгууллагаас олгосон.
- Цар тахлын эрсдэлээс албан хаагчдыг сэргийлэх зорилгоор 36 ажилтан тус бүрт 9 болон 11 дүгээр саруудад тус бүр 50/50 ширхэг амны хаалт болон халдвар хамгааллын хэрэгслийг олгосон.
Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг 2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган, хэрэгжилтийг ханган ажилласан. Энэхүү ажлын хүрээнд:
- “Цагаан сар” билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрийг тохиолдуулан байгууллагын өндөр настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулан, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын дагуу 200 000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг;
- Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан байгууллагын ажилтан, албан хаагчдын 0-16 насны нийт 54 хүүхэд, багачуудад байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийн дагуу Газрын даргын 2020 оны А/57 дугаар тушаалаар 2 094 500 төгрөгийн үнэ бүхий гарын бэлгийг тус тус гардуулан өгсөн.
- Хариуцсан үүрэгт ажилдаа амжилттай, үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг урамшуулах зорилгоор Нийслэлийн баярын өдрийг тохиолдуулан тодорхойлж, Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 1 албан хаагч шагнагдсан.
- БОАЖЯ-ны “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдсан 1 албан хаагчийг 100,000 төгрөгөөр, “Жуух бичиг”-ээр шагнагдсан 1 албан хаагчийг 30,000 төгрөгөөр тус тус Газрын даргын 2020 оны А/81 дүгээр тушаалаар байгууллагаас зардал гарган шагнасан.
- Газрын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан дагуу шинээр ам бүл нэмсэн 2 мэргэжилтэнд газрын даргын 2020 оны Б/66, 2020 оны Б/86 дугаар тушаалаар тус бүр 200,000 төгрөгийг тус тус олгосон.
- Газрын хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан дагуу шинээр гэр бүл болсон мэргэжилтэнд газрын даргын тушаалаар 300,000 төгрөгийг мөн олгосон.
- Гэр хороололд амьдардаг 7 албан хаагчдад “Хөдөлмөрийн дотоод журам”-ын дагуу Газрын даргын 2020 оны А/144 дүгээр тушаал өрх бүрт 1 тонн сайжруулсан шахмал түлшний тэтгэмжийг олгосон. Энэхүү ажилд байгууллагаас 525,000 төгрөгийн зардлыг гаргасан.
- Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах зорилгоор 22 ажилтнуудад ажлын хантааз, 28 ажилтнуудад өвлийн дотортой урт куртик, 29 ажилтнуудадөвлийн урт түрүүтэй гутал хийж өгсөн.
- Цар тахал (Ковид-19)-ын эрсдэлээс сэргийлэх зорилгоор байгууллагын нийт 37 ажилтан тус бүрт 100 ширхэг амны хаалт, нэг удаагийн бээлий болон гар ариутгагч олгосон.