Монголын нууц товчоонд тэмдэглэн үлдсэнээр тэртээ XII зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв. Энэ газрыг одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндий гэж судлаачид үзсэн аж. Үүнээс хойш олон зуун жил өнгөрч Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жибзундамба хутагтаар өргөмжлөн 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг өргөө цогцолсон юм.Нийслэл хот одоогийн байгаа газартаа ирэхээсээ өмнө 29 удаа нүүдэллэж, 1778 онд нэг газраа суурьшсан байна. Түүнээс хойш Их Хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдэж байлаа. 1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. Үүнээс найман жилийн дараа буюу 1919 онд Сю Шү Жаны толгойлсон Хятад цэргүүдэд хот эзлэгдэж, 1921 оны хоёрдугаар сард Барон Унгер Хүрээг хятадын цэргүүдээс чөлөөлсөн. Улмаар 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан Монгол улс нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэжээ.Та бүхэндээ нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 3836 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.