Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Нийслэлийн 7 дүүргийн агаарын чанарыг сайжруулах бүсэд уурын болон усан халаалтын зуух ашиглагч аж, ахуй нэгж байгууллагуудад Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас хяналт, шалгалтын ажил хийж байна.
Хяналт шалгалтаар Байгаль орчны үнэлгээний тухай хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй нийт 5 аж, ахуйн нэгж байгууллагыг илрүүлэн тогтоож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан холбогдох хуулийн заалтын дагуу арга хэмжээ ногдуулан, зөрчил арилгах тухай улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлээд байна.

