СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:
     Улаанбаатар хотын агаар бохирдуулагч эх үүсвэрийг дэвшилтэд технологид суурилсан шийдлээр үе шаттайгаар бууруулж, иргэдийг тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоотойгоор бүрдүүлэх нь энэхүү стратегийн гол зорилго болно. 
1. Байгальд ээлтэй дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх замаар агаар бохирдуулах эх үүсвэрүүдээс ялгарах бохирдлыг бууруулах
2. Агаар бохирдуулах эх үүсвэр болон орчны агаарын чанарыг тодорхойлох, хяналт мониторингийн менежментийг сайжруулах
3. Агаарын бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг төлөвшүүлнэ.
4. Байгууллагын чиг үүрэгтэй холбоотой гарсан тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулж, тайлагнах, дотоод үйл ажиллагааны хяналт шалгалт, үйл ажиллагааг сайжруулна. 
5. Тогтвортой хөгжилт тулгуурласан засаглалын шинэчлэлийн бодлогын хэрэгжүүлнэ.
                                                           СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:
1.1 Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан шахмал түлшээр хангах
1.2. Гэр хорооллын айл өрхийг бүх хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх 
1.3. Гэр хорооллын айл өрхийн гэр болон байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах 
1.4. Алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмж худалдан авч суурилуулах 
2.1. Нийслэлийн агаарын чанарын хяналтын чадавхыг сайжруулж, суурин автомат харуулын тоог нэмэгдүүлж, тасралтгүй ажиллагааг хангана
2.2. Агаар бохирдуулагч эх үүсвэрээс ялгарч байгаа бодисын хэмжээг тодорхойлно. 
2.3. Агаар бохирдуулагч эх үүсвэрүүд, хатуу түлшний хэмжилт хийх иж бүрэн лаборатори байгуулна. 
2.4. Уурын болон 100кВт аас дээш хүчин чадалтай усан халаалтын зууханд магадлан итгэмжлэл хийж хяналт хийх 
2.5. Агаарын бохирдлын хөдөлгөөнт эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын хаягдлын стандарт, хэмжилт хийх 
2.6. Дуу чимээ, үнэрийн бохирдлын судалгаа хэмжилтийг хийх 
2.7. Шахмал түлшнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх 
3.1. Агаар, орчны бохирдлыг бууруулах талаар төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн зохион байгуулах 
3.2. Агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор уршиг, түүнийг бууруулах, угаарын хий, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэн, хуулийн этгээдэд сургалт зохион байгуулж, зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргүүлнэ. 
4.1. Байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх 
4.2. Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн асуудлыг хянан судлах, тэдгээрийг зохицуулах санал зөвлөмж гаргах, зөрчил, маргааныг зохицуулах, албан хэрэг хөтлөлтийг хууль тогтоомжийн дагуу хөтлөн явуулах, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулж, газрын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх 
5.1. Зорилго, алсын хараа стратегийг сайжруулна
5.2. Байгууллагын соёл ба манлайлалыг хөгжүүлнэ
5.3. Оролцогч талуудын оролцоог хангана
5.4. Тогтвортой үнэ цэнийг бий болгоно 
5.5. Гүйцэтгэл ба өөрчлөлтийг удирдагыг сайжруулна
5.6. Оролцогч талуудын сэтгэл ханамж, ойлголт
5.7. Стратегийн болон үйл ажиллагааны гүйцэтгэл