Тус хуралдааныг Нийслэлийн засаг даргын орлогч Батбаясгалан болон ЖАЙКА-ын төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар нээж үг хэлсэн. ЖАЙКА-ын төслийн дэд дарга Табата Торү "Төслийн үйл ажиллагааны тухай" танилцуулсаны дараа, төслийн хэрэгжилтийн 3.5 жилд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны эцсийн тайлангийн саналыг тарааж, шаардлагатай санал коммент гаргаж өгөхийг хамтрагч тал ажлын хэсгийн гишүүдээс хүссэн бөгөөд үйл ажиллагааны чиглэл бүрээр монгол талын хамтрагчид болон ЖАЙКА-ын мэргэжилтэн нар танилцуулга хийж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцүүлэг хийсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай хяналт шинжилгээний чадавхыг бэхжүүлж, байгууллагын ажлын уялдаа, оновчтой арга хэмжээг сонгох, үнэлэх чадавхыг бэхжүүлэхэд Япон Улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төсөл томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд 2013-2017 онд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Агаар орчин, бохирдуулах эх үүсвэрийн дүн шинжилгээ, авах арга хэмжээний үр дүнгийн үнэлгээ хийх, АББ арга хэмжээтэй холбоотой шийдвэр гаргах процессыг сайжруулах, эх үүсвэрийн мэдээллийн сан үүсгэх, мэдээлэл цуглуулах, бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох, иргэдэд мэдээлэл түгээх тогтолцоог бүрдүүлж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний үнэлгээ, шалгалтыг боловсронгуй болгоход чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлсэн болно. Мөн агаарын бохирдлын эсрэг арга хэмжээний чиглэлээр АББГ болон холбогдох төр засгийн байгууллагын нийт 20 гаруй мэргэжилтэн албан хаагчдыг Япон Улсад сургалтад хамруулсан байна. Энэ удаагийн төслийн нэгдсэн тайлангийн үеэр холбогдох байгууллагын мэргэжилтэн нараас чиглэл бүрээр хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг хийж цаашид төслийн дараагийн үед шат хэрэгжүүлэхээр болсон тохиолдолд ЖАЙКА-ын төсөлд оруулах үйл ажиллагааны талаар санал авсан. Түүнчлэн 2017 оны 4 сарын 27-ны өдөр төслийн ХЗХ-ын хурлыг зохион байгуулах бөгөөд энэ хурал дээр Төслийн эцсийн тайланд орсон агуулгыг баталгаажуулж, төсөл дуусах хүртэл хугацаанд шийдвэрлэх асуудал болон төслийн дараагийн үе шатны асуудлыг хэлэлцэж нэгдсэн ойлголцолд хүрэх зорилготой байна.
ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн “Нэгдсэн тайлан”-ийн хурал боллоо
Хаяг
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, Нийслэлийн нутгийн захиргааны байр А блок, 1 давхар