Тус байгууллага Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А-181 дугаар тушаалаар батлагдсан журмын хүрээнд жил бүр эх үүсвэрийн бүртгэл тооллогыг 9-12 дугаар сард дүүрэг, хороодтой хамтран зохион байгуулдаг ба дараах үндсэн шаардлагын дагуу тус журмыг өөрчлөх санал боловсрууллаа. Үүнд:
- Ахуйн хэрэглээний зуухны MNS-5216:2016, усан халаалтын зуухны MNS-5043:2016 стандартууд шинэчлэгдэн 2017 оны 04 дүгээр арын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн. Шинэ стандартаар агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийн хүчин чадлын ангилал өөрчлөгдсөн. Тус өөрчлөлтөнд үндэслэн агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого хийх, улмаар “Нийслэлийн дундын мэдээллийн сан”-г үүсгэх програм хангамжийг боловсруулаад байна.
- Нийслэлээс агаар бохирдуулагч томоохон эх үүсвэрийн магадлан итгэмжлэх ажлыг жил бүрийн 11-4 дүгээр сарын хооронд зохион байгуулдаг бөгөөд тус ажлын дүн мэдээг тооллогын дүнтэй тулгах зайлшгүй шаардлагатай байдаг. Мөн нөгөөтэйгүүр халаалтын улирлын төгсгөлд жилийн түлшний хэрэглээ тодорхой болсон үед буюу 2-4 дүгээр сард тооллогыг зохион байгуулах нь цаг хугацааны хувьд илүү үр дүнтэй болдог.
Журмын төслийг эндээс татаж үзгнэ үү.