2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр                  Дугаар А/226-А/619                     Улаанбаатар
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоолд заасныг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг 1 дүгээр, уг бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн албанд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан А/04-А/19, 3 дугаар сарын 30-ны өдрийн А/72-А/174 дүгээр тушаал, захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ САЙД Н.ЦЭРЭНБАТ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД
 Бүрэн эхээр нь ЭНДЭЭС татаж үзнэ үү.