Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго
• Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч зарим агентлагийн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.
• “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.
Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал
• Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
• Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч зарим агентлагийн төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”-ийн байранд /Зоос гоёлын үйлдвэрийн замын урд талд/ 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.
• Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах журамтай бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянган/ төгрөг болно.
Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ
• Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
• Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
• Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
• “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;
• Шалгалтын үйлчилгээний төлбөр
Дөрөв. Шалгалтын хуваарь
• Бүртгүүлсэн иргэд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 07:30 цагт шалгалт авах Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Гэгээрэл хөгжил төв”-ийн байранд ирсэн байх бөгөөд шалгалт 08.00 цагаас эхэлнэ.
• Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон хуваарийг 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 14.00 цагт Төрийн албаны зөвлөлийнwww.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно.
• 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.
1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт
2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/
• Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
• Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.
Тав. Мэдээлэл лавлагаа
Нийслэлийн Агаарын чанарын алба: 318551
1. Албан тушаалын нэр: Дотоод болон шуурхай ажил хариуцсан мэргэжилтэн
• Ангилал зэрэглэл: ТЗ-5
• Ажлын байрны тоо: 1
• Сул орон тоо гарсан үндэслэл: Шинэ бүтцээр батлагдсан орон тоо
• Хариуцах асуудал: Албаны өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулах, бичиг баримт, протокол хөтлөх, тушаал, шийдвэр, албан бичиг боловсруулах, архивын нэгж бүрдүүлэх, албаны ажлыг хуваарийг зохицуулах, уулзалт, хурал зөвлөгөөн зохион байгуулах
Тухайн албан тушаалыг эрхлэхэд тавигдах шаардлага
• Боловсрол: Бакалавр, түүнээс дээш
• Мэргэжил: Менежмент маркетинг
• Туршлага: Мэргэжлээрээ3-аас доошгүй жил ажилласан байх
• Ур чадвар: Багаар ажиллах, оффисийн хэрэглээний программ дээр ажиллах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авах, явуулах чадвартай, монгол
• Тусгай шаардлага: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, илүү цагаар ажиллах
2. Албан тушаалын нэр: Техник хариуцсан мэргэжилтэн
• Ангилал зэрэглэл: ТЗ-5
• Ажлын байрны тоо: 1
• Сул орон тоо гарсан үндэслэл: Шинэ бүтцээр батлагдсан орон тоо
• Хариуцах асуудал: Лабораторийн бүх тоног төхөөрөмжийн аюулгүй, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах.
Тухайн албан тушаалыг эрхлэхэд тавигдах шаардлага
• Боловсрол: Бакалавр, түүнээс дээш
• Мэргэжил: Хими-технологич
• Мэргэшил: Байгаль орчны мониторинг
• Туршлага: Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
• Ур чадвар: хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх.