Эрх зүйн зохицуулалт:
  • Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 агаарын тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих; 10 дугаар зүйлийн 10.5 мэргэжлийн албаны ажилтан хэмжилт, судалгаа, шинжилгээ хийхээр аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох эрхтэй; 12 дугаар зүйлийн 12.5.Агаарын чанарын мэдээ гаргах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална. дахь заалт
  • БОАЖ-ын сайдын 2019.05.06-ны өдрийн А-164 тоот “Орчны чанарын хяналт-шинжилгээний ажил, үйлчилгээний үнэ тариф” тушаал
  • Нийслэлийн Засаг Даргын 2019 оны 03 сарын 22-ны А/241 тоот захирамжаар батлагдсан Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дүрэм, 3.1.6. агаарт хаягдах хорт бодисын эх үүсвэрүүд, хорт бодисын хэмжээг тодорхойлон хяналт тавьж, бохирдлыг бууруулах чиглэлээр төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах;
Бүрдүүлэх материал:
  • Албан хүсэлт
  • Хэмжилт хийх газрын байршил, зайг тодорхой бичих , агаар цэвэршүүлэх, шүүх төхөөрөмжийн холбогдох бичиг баримт,
  • Баталгаажсан техникийн тодорхойлолт
Тайлбар: Орчны агаар, агаар цэвэршүүлэх, шүүх төхөөрөмжийн үр дүн тодорхойлох